Бидний тухай

“Аркле-Алтай” ХХК нь 2012 онд байгуулагдсан бөгөөд хурдан морины нэмэлт тэжээл, эдлэл хэрэгсэл, жүчээний тоног төхөөрөмж, дасгал сургуулилтын тоног төхөөрөмж зэргийг импортлон бөөний үнээр худалдаалах үйл ажиллагаа явуулахын дээр цэвэр цусны Англи адуу худалдан авахад зуучлах, Ирландын адууны орчин нөхцөл, арчилгаа, үржүүлгийн байдалтай танилцуулах, туршлага судлуулах зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

Одоо Морьтон-1, Морьтон-2 дэлгүүр болон бусад гэрээт борлуулагчаараа дамжуулан худалдаа хийж, цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн бүх аймаг, сумдад борлуулагчтай болох зорилт тавиад ажиллаж байна.

Бид хурдан морины эрүүл ахуй, арчилгаа сувилгаа, тэжээл дээр онцгой анхаарч Ирландаас нарийн мэргэжлийн эмч, тэжээллэгийн мэргэжилтнүүдийг урьж авчиран цуврал сургалт семинар зохион байгуулж уяачдыг үнэн зөв мэдээллээр хангах, мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг.

Цаашдаа хурдан морины нэмэлт витамин импортлон борлуулах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Бид хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хамгийн таатай орчинд, хамгийн найрсаг үйлчилгээгээр, хамгийн хямд үнээр танд хүргэх болно.